Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Арвин Хүдэр ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

АРВИН ХҮДЭР ХХКОМПАНИЙ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

“Арвин хүдэр” ХХК нь 2011 оны 5 дугаар сард байгуулагдсан цагаас төмрийн хүдэр боловсруулан баяжуулах, баяжуулах чиглэлээр 6 дахь жилдээ ажиллаж буй салбартаа туршлага хуримтлуулсан үндэсний шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг юм.

“Арвин хүдэр” ХХК нь 2011 онд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд Бор толгойн Төмрийн хүдрийн уурхай дээр төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр барьж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд дараагийн шатны боловсруулалт болох нойтон аргаар (угаах) баяжуулах үйлдвэрийг 2012 онд бүтээн босгож эхлэн 2013 оны 5 дугаар сард Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барьж ашиглалтанд оруулсан.

2017 оны байдлаар “Монгол Росцветмент” ТӨҮГ, УБТЗ, Бор Өндөр ТЗ-ын өртөө, Дорноговь аймгийн Сайншанд дахь гаалийн газрын харъяа Бор өндөрийн гаалийн хэлтэс, “Буман Эксполоришн” ХХК, “Арвижих Хүдэр” ХХК, “Ган Өндөр Транс” ХХК, “Жэй Эм Эс Си” ХХК гэх мэт улсын болон хувийн хэвшлийн үндэсний шилдэг компаниудтай хүдрийг 2 шатны баяжуулалт хийж өгөх болон түүхий хүдэр худалдан авч 65% -иас дээш агуулгатай төмрийн баяжмал болгон экспортлох үйл ажиллагаа явуулж байна.

“Арвин Хүдэр” ХХК нь 2011 онд 3 хүний оролцоотойгоор байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагчид болох Г.Батхишиг, Н.Гансүх, Б.Баярмагнай нар нь тэнцүү хувь эзэмшдэг болно. Манай компани татварын болон бусдад ямар нэгэн өргүй бөгөөд төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргаар баяжуулах 2 үйлдвэрийг өөрсдийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан.

Үйлдвэрийн үйл ажиллагаа

2011 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах Бор толгойн уурхайд баригдсан хуурай аргаар баяжуулах үйлдвэр нь 20 ажилчин 1 дарга 1 хятад мэргэжлтэнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 20-30% -тай төмрийн түүхий хүдрийг бутлах, шигших, соронзон сеператороор ялгах дарааллаар баяжуулснаар 48-55%-ийн агуулгатай төмрийн хуурай баяжмал бүтээгдэхүүн гаргадаг. Энэ үйлдвэр нь Хэнтий, Дорноговь аймгийн зааг дээр байршилтай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас 21 км-т оршдог бөгөөд гаргасан бүтээгдэхүүнээ Бор-Өндөрийн төмөр замын өртөөний ачилтын талбайгаас ачиж төмөр замаар БНХАУ-руу экспортолдог болно.

Хоногт 1500-1800 тн түүхий хүдрийг баяжуулж 700-900 тн хуурай баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг үйлдвэрийн хэрэглээний цахилгаан эрчим хүчийг асуудлыг 500 кВт-н хүчин чадалтай дизель станцаар хангадаг.

Бидний шинээр ашиглалтанд оруулсан үйлдвэр нь 20-48% -ийн агуулгатай төмрийн хуурай баяжмалыг угааж, соронзон сеператороор ялгаж, 10% хүртэл чийгшилтэй, 65% -иас дээш агуулгатай төмрийн нойтон баяжмал үйлдвэрлэдэг. Хоногт 1500-1800 тн хуурай баяжмалыг боловсруулж 800-1000 тн нойтон баяжмал гаргах хүчин чадалтай.

Энэ үйлдвэрт 22 Монгол хүн, 8 Хятад мэргэжилтэн ажиллаж байна. Үйлдвэрийн эрчим хүчний хангамж, хэрэглээний усны асуудлыг Монголросцветмет ХХК-ний Бор-Өндөр дэхь УБҮ-н илүүдэл хаягдал уснаас хэрэглэх гэрээ хийж, Чойрын цахилгаан түгээх ТӨХК-тай гэрээ хийж, УБҮ-ийн цахилгааны эх үүсвэрээс 1,3 км газар АЦДШ татаж шийдвэрлэсэн болно. Дээрхи 2 үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНХАУ-ын Шанхай хотын аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн улсын үйлдвэрийн газраас худалдаж авсан болно.

Хуурай болон нойтон баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулахад “Арвин Хүдэр” ХХК 3,396,152,044 төгрөгийг өөрсдийн санхүүжилтээр шийдэж дээрх бүтээн байгуулалтыг хийсэн.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Монгол Улсын байгалийн баялаг газар шороон дээрээ үнэ цэнэтэй. Тэрийг бид бүтээнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    60

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон бюлдинг 800 тоот.

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.