Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Аргун групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

AR Технологийг боловсролын салбарт нэвтрүүллээ.

“АРГУН ГРУПП” ХХК нь олон улсын судалгаа туршлагад үндэслэн эх орныхоо боловсролын чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах үүднээс байгалийн шинжлэх ухааны багц сургалтын хэрэглэгдэхүүнийг, AR&MR технологиор баяжуулан Ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлж байна. Үүнд сурагчдын ойлгоход хамгийн төвөгтэй хичээлүүд болох Хими, Физик, Нарны аймаг, Биологи, Газар зүй, Хүний биеийн бүтэц хэмээх 6 хичээл багтсан. AR&MR технологиор баяжуулсан сургалтын хэрэглэгдэхүүн нь таблет, 6 аппликейшн, хичээлийн ерөнхий агуулгыг багтаасан ханын самбар, хичээлийн агуулгыг дэлгэрэнгүй тайлбарласан туршилт бүхий 10 төрлийн тараах материалуудаас бүрдэнэ. Ханын самбар цэсийг сонгон самбар руу камераа чиглүүлэхэд сонгосон хичээлийн голлох эрдэмтэд 3 хэмжээст дүрслэлээр гарч ирэн өөрсдийгөө танилцуулж, нээлтүүдээ тайлбарлаж өгнө.Тараах материал цэсийг сонгосноор сурагчдын сонирхлыг татах туршилтуудыг 3 хэмжээст дүрслэлээр тайлбарлаж үзүүлнэ.MR туршилт цэсээр дамжуулан сурагчид саран дээр зочилж, шүрэн арлаар аялах зэрэг бүтээлч туршилтуудыг хийх бол, AR туршилт цэсээр анги танхимд бодитоор харуулах боломжгүй зүйлсийг дэргэд нь байгаа мэт харж, томруулж, жижигрүүлэн үзэх боломжтой. AR технологиор дамжуулан мэдлэг олж авах нь сурагчдад олон төрлийн мэдрэмжийг төрүүлж сургалтын чанарыг 4 дахин нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар батлагдсан.“AR&MR” технологиор баяжуулсан сургалтын хэрэглэгдэхүүний давуу талууд:• Нэг дүрсэд олон агуулгыг багтааж мэдлэг олгон, чадваржуулах болно. • Интернэтгүй орчинд ажиллах боломжтой.• Сурагчид тухайн хичээл дээр зөвхөн уншиж, сонсох төдийхнөөр хязгаарлагдахгүй харж, туршиж, ажиглах боломж бүрдэнэ. • Сурагчдад хичээлийг бие даан судлах хүсэл тэмүүллийг бий болгоно. • Сурагч бүр хичээлдээ дур сонирхолтой болж, идэвх оролцоотой болно. • Сурагчид технологийн шилдэг ололтын үр дүнг шууд хүртэж, мэдлэг нь батжина. • Багшийн заах арга зүй, мэдлэгийн түвшин нэмэгдэнэ. • Багш ухаалаг төхөөрөмж, дэвшилтэт технологид суралцана. • Байнгын хөгжүүлэлт хийгдэх боломжтой тул тухайн сургууль хичээлийн хэрэглэгдэхүүний зардлаа хэмнэнэ.• Хор нөлөөтэй, овор хэмжээтэй ямар ч том зүйлийг танхимд бодит дүрсээр нь оруулж ирж харуулах, орон зайн хувьд хязгаарлагдмал зүйлийг ширээн дээр нь ойртуулж харуулна."Амжилттай сайн суралцах гол түлхүүр бол хийж байгаа зүйлдээ дурлах юм" Өөрсдийн буй орон зайг шинээр төсөөлцгөөе.

8842021 оны 12 сарын 13

Монголын анхны AR платформыг бүтээв

“Аргун Групп” ХХК нь Монгол улсын хэмжээнд анх удаа AR технологийг бүтээгдэхүүн үйлчилгээнд нэвтрүүлж, бодит ертөнцийг хиймэл оюун ухааны тооцоолол болон ялган таних алгоритм дээр үндэслэн цахим контенттой холбосон AR Mongolia платформыг бүтээн зах зээлд нэвтрүүлж байна. AR технологи нь хийсвэр /3D, 2D, audio, video/ дүрслэлийг ялган таних алгоритм дээр үндэслэн бодит орчинд дүрслэн харуулж буй технологи юм. Энэхүү технологи нь бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдийн сэтгэл зүйд гүн хоногшуулж , урамшуулал , хөнгөлөлт , бүтээгдэхүүний зар сурталчилгааг сонирхолтой , энтертайнмент хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх АR технологийн гайхалтай шийдэл AR Mongolia нь маркетингийн салбарт дараах давуу талуудыг бий болгож байна. ҮР АШИГТАЙ ХЭРЭГЛЭЭ  Худалдан авалт бүр нь хэрэглэгчдэд шинэ мэдлэг мэдээлэл , боловсролыг сонирхолтой байдлаар олгож хүлээлтээс давсан сэтгэл ханамж , үр өгөөжтэй хэрэглээг үүсгэнэ . ТЕХНОЛОГИ ТРЕНД Ухаалаг гар утас бүтээсэнтэй адил хүмүүсийн хэрэглээнд өөрчлөлт авчрах дараагийн технологиор AR нэрлэгдээд байна . АR камераа чиглүүлэх төдийд л вальютын ханш , цаг агаарын мэдээ зэргийг бодит орчинд 3 хэмжээст дүрслэлээр харах боломжийг бүрдүүллээ . ХЭРЭГЛЭГЧЭЭ ХАЛАМЖИЛ Хэрэглэх заавар , бүтээгдэхүүний задаргаа , тусламж зөвөлгөөгөөр бүтээгдэхүүнээ баяжуулж хэрэглэгчиддээ мэдлэг олгон тэднийг халамжилж үнэнч хэрэглэгчдээ урамшуулаарай . ЗУГААТАЙ ХЭРЭГЛЭЭ Хиймэл оюун ухаан дээр суурилсан нүүр царай таних алгоритмд үндэслэн бүтээсэн сонирхолтой филтер линзнүүдийг ашиглах бүтээлчээр хөгжилдөөрэй . AR ПРОМО Бүтээгдэхүүн үйлчилгээ өөрийгөө танилцуулж , зөвөлгөө өгч санал тавьдаг болсноор байгууллагын менежерээс илүү хэрэглэгчдийн сонирхлыг татаж хэрэглэх сэдлийг ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ Орон зай , цаг хугацаанаас үл хамааран бүтээгдэхүүний танилцуулга , бүтээн байгуулалт , шоурүүмээ хүн бүрийн гар утсанд нээх боломжтой . Одоогоор АR технологийг 17 салбарт ашиглаж байгаа бөгөөд цаашид бүх салбарт ашиглаж болох хязгааргүй чадамжтай технологи юм . AR ТЕХНОЛОГИ Бодит ертөнцийг хийсвэр дүрслэлээр баяжуулан хамтад нь харуулж буй орчин үеийн дэвшилтэт технологи юм . Бүтээгдэхүүн үйлчилгээ , ном сэтгүүл , тараах материал гэх мэт бүх төрлийн Хэвлэмэл материалыг аудио , видео , зураг , 3D дүрслэлээр нэмж баяжуулах боломжтой .   Утас: 77334477 Имэйл: info@armongolia.mn www.argun.mn

5152021 оны 12 сарын 6

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.