Компанийн маркетингийн бодлого, үйл ажиллагаатай холбоотой сошиал контентын стратегийг боловсруулж, төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үр дүнтэй байдлыг хэмжих, сайжруулах санал санаачлага гарган, гүйцэтгэлд хяналт тавин ажиллах
Үнэт цаас гаргах, компанийн үнэлгээтэй холбоотой дотоодын болон олон улсын туршлага, зах зээлийн мэдээллийн талаар тогтмол судалгаа хийж, танилцуулах; Үнэт цаас гаргагч нарт зах зээлийн болон үнэт цаас гаргах процессын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, шийдвэр гаргахад туслах; Үнэт цаас гаргахтай холбоотой тухайн компанийн үйл ажиллагаа, засаглал, санхүү тайлагналд дүн шинжилгээ хийж үнэт цаас гаргах эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, танилцуулах; Санхүүгийн тайлан болон бизнес төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийх, үнэт цаасны танилцуулга боловсруулах, үнэт цаасны бүртгэлтэй холбоотой ажлуудыг хариуцах; Үнэт цаас гаргахтай холбоотой оролцогч байгууллагуудтай харилцаж, координатрын ажил гүйцэтгэх; Хийсэн судалгаа болон үнэт цаас гаргахтай холбоотой асуудлаар нийтлэл бичих, видео бичлэгэнд оролцох Үнэт цаасны бүртгэлтэй байх хугацаанд тогтмол мэдээлэл авч, явцын хяналт хийж, зөвлөмж зөвлөгөө хүргүүлэх;
Маркетингийн төлөвлөгөөний дагуу сошиал контент, шинэ төслуудийн зураг авалт хийх, эвлүүлэх, найруулах. Сайжруулах санал, санаачлага гарган ажиллах;
Компанийн шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой төсөл дээр ажиллах. Тус төсөлтэй холбоотой идэвхжүүлэлт, борлуулалт хийх, хөрөнгө оруулалтын талаар зөвлөх үйл ажиллагааг сайжруулах санал, санаачилгыг гарган хэрэгжүүлэх; Хөрөнгө оруулалтын олон төрлийн бүтээгдэхүүн /бонд, хувьцаа, ETF гэх мэт/ дээр мэргэжлийн түвшний судалгаа шинжилгээ хийж, олон нийтэд хүргэх контентын санаа боловсруулах, сонирхолтой нийтлэл бэлтгэх, судалгааны үр дүнд үндэслэн харилцагчид танилцуулж, зөвлөгөө өгөх; Харилцагчид компанийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний /хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн/ талаарх үнэн зөв ойлголтыг өгөх, үнэ цэнтэй мэдээллийг хүргэх замаар итгэлт зөвлөх нь байх;