Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тэнүүн Өлзий ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Тэнүүн Өлзий" ХХК нь 2002 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулан баялаг бүтээсээр байна. Өнгөрсөн 21 жилийн түүхэн хугацаанд цар хүрээгээ өргөжүүлэн төмрийн бүх төрлийн хийц, бүтээц төмрийн худалдааны чиглэлээр ажиллаж байна. Бид ирээдүйд чанараар тэргүүлсэн, харилцагчийг дээдэлсэн тогтвортой , тасралтгүй хамтын ажиллагааг үйл ажиллагааныхаа гол мөрдлөг болгож итгэлийг чухалчлан ажиллана. Орчин үеийн дэвшилтэд технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан аюулгүй ажиллагаа, ёс зүй, чанартай гүйцэтгэлийг үйл ажиллагаа бүртээ мөрдөж харилцагч бүрийн итгэлтэй байнгын хамтрагч байхын төлөө тасралтгүй ажиллана.Бид БНХАУ-с бүх төрлийн төмөр бэлдэц материалыг чанарын өндөр түвшинд өргөн сонголттойгоор Монгол Улсад оруулан ирж хэрэглэгч, үйлчлүүлэгч бүхэнд хүргэж байна. "Агар" төвийг 2017 оны 11 дүгээр сараас эхлэн ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотын Б бүсэд амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх 5500м2 бүхий 5 давхар үйлчилгээний төв "Агар". Таны цаг завыг хэмнэсэн бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн тав тухтай орчин. 2021 онд шинээр "Тэнүүн Өлзий Металл" ХХК шинэ салбараа нээж үйл ажиллагаа улам өргөжин тэлж Монгол улсын бүтээн байгуулалт хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан залуу үеийг сурган хүмүүжүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажил арга хэмжээг зохион байгуулж олон улсын стандарт жишигт нийцүүлэн, ажлын байр нэмэгдүүлэх чиглэл барин ажиллаж байна.

Бид үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан чанарыг эрхэмлэн, хэрэглэгч нэг бүрт хүрч ажиллахыг эрхэмлэдэг хамт олон юм.

  • Алсын хараа

    Бид Монголдоо төмөр хйиц ган бүтээцийн үйлдвэрлэлд техник, технологийн тэргүүлэгч инновацыг нэвтрүүлж, дэлхийн шилдэг брэндийн тоног төхөөрөмжийг ашиглан монгол хүний ур чадвар сэтгэл шингээн бүтээгдсэн ТӨМРИЙН ТӨГС ШИЙДЛИЙГ ТҮМЭНД ТҮГЭЭН АЖИЛЛАНА.

  • Эрхэм зорилго

    Орчин үеийн дэвшилтэд технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан аюулгүй ажиллагаа, ёс зүй, чанартай гүйцэтгэлийг үйл ажиллагаа бүртээ мөрдөж харилцагч бүрийн итгэлтэй байнгын хамтрагч байхын төлөө тасралтгүй ажиллана.

  • Уриа

    ТӨМРИЙН ТӨГС ШИЙДЛИЙГ ТҮМЭНД ТҮГЭЭНЭ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    ХАМТ ОЛОН ХАРИЛЦАГЧИД ХУУЛИА ДЭЭДЛЭГЧ

  • Байгуулагдсан он

    2002

  • Ажилтны тоо

    80

Зургийн цомог

Видео

Тэнүүн Өлзий ХХК

Тэнүүн Өлзий Металл ХХК

Тэнүүн Өлзий Металл ХХК

Тэнүүн Өлзий ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг 3-р хороо Тэц 3 ард Тэнүүн Өлзий ХХК өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.