Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

АВАНТ КЛОТИНГ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Авантын загваруудыг сүлжмэл хувцас үйлдвэрлэлийн салбарт 30 жил ажилласан туршлагатай мастерууд маань ур ухаанаа шингээн урладаг. Бүтээж буй зүйл нь гоё ганган загвар урлахаас илүү том зорилгын төлөө гэдэгт Авантын хамт олон итгэдэг. Сүлжмэл хувцас үйлдвэрлэлийн салбарт шинэ өнгө төрх нэмэх гэсэн эрмэлзлээс гадна улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулах зорилго биднийг нэгтгэдэг билээ. Ингэхдээ бид чанар болоод байгальд ээлтэй үйлдвэрлэлийг эрхэмлэдэг. Түүхий эдээс авахуулаад үйлдвэрлэлийн үе шат бүрийг амьд бүхэнд ээлтэй байхад бид ихээхэн анхаардаг бөгөөд гадаад, дотоодын чанар болон тогтвортой байдлын шаардлагыг ханган ажиллаж буй. Анхны бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай гаргаснаас хойш бид Avant kids, Аvant women брэндүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ гадаад болон дотоодын брэндүүдтэй хамтарсан төслүүдийг хэрэгжүүлээд буй. Энэ хугацаанд бид АНУ, Шотланд, Казахстан, БНСУ зэрэг улс руу бүтээгдэхүүнээ амжилттай экспортолж, олон улсын зах зээлд танигдахын хэрээр түншийн харилцаагаа өргөжүүлсээр байна. Бүтээгдэхүүнээ тасралтгүй сайжруулж, сэтгэл ханамжийн баталгааг хангахад хэрэглэгчдийн санал хүсэлт чухал үүрэгтэй болохыг бидний туршлага баталдаг. Тийм ч учраас үйлдвэрийн шат дамжлага бүрийн ард ажиллаж буй мэргэжилтнүүдээс гадна харилцагч хувь хүмүүс болон байгууллагууд бүгд Авантыг бий болгосон юм.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    BRINGS OUT THE BEST

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2015

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо Вива сити S23-S1

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.