Хүний нөөцийн сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр дадлагажих.
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн хүртэлх технологийн процесст хяналт тавих, химийн шинжилгээ гүйцэтгэх, үр дүн гаргах, дүн шинжилгээ хийх, тайлагнах.
Бүтээгдэхүүнийг чанар стандартын дагуу бэлтгэх, ачих, буулгах, байрлуулах. Агуулахын цэвэрлэгээ үйлчилгээ хийх, эмх цэгцийг хангах.
Үйлдвэрлэлийн контейнер агуулахын үйл ажиллагааг хариуцаж бэлэн бүтээгдэхүүнийг чанар стандартын дагуу бүрэн бүтэн байдлын хадгалалт, хамгаалалтыг хариуцаж, санхүүгийн анхан шатны бичиг баримтыг үнэн зөв зохих заавар журмын дагуу хөтөлж, тайлан тооцоог хугацаанд гаргах ажил үүрэг хийж гүйцэтгэнэ.
Үйлдвэрт ашиглах химийн бодисуудыг найруулах, үйлдвэрийн ариутгал хийхэд бэлэн болгох.
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процесст хүнсний аюулгүй байдлын тухай хууль, эрүүл ахуйн дүрэм, холбогдох журам, зааврын хэрэгжилт, нийцлийг хангуулах, процесс болон бүтээгдэхүүний чанарыг тогтвортой байлгахад хувь нэмэр оруулах, түүхий эд материал нийлүүлэгдэх, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үед чанарыг шалгаж, баталгаажуулах.
Сүү, жүүс, эсэг сүүн бүтээгдэхүүн боловсруулах, савлах хэсгийн тоног төхөөрөмжүүдэд CИП (битүү системд тоног төхөөрөмж угаах) ариутгал хийн, халдваргүйжүүлэн ажиллах.
Уламжлалт цагаан идээ болон цөцгийн тос үйлдвэрлэлд ашиглах түүхий эд материалыг шалгаж хүлээж авах, боловсруулах, савлах, няравт хүлээлгэн өгөх.
Хариуцсан хавтгайн борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хангах үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, одоогийн харилцагчдаа хадгалах, шинээр харилцагч татах талаар идэвхи санаачлагатай ажиллах.
Стандарт шаардлагад нийцсэн тараг, жимстэй тараг, зөөхий боловсруулах, бэлтгэх, савлах шугам руу шилжүүлэх.
Сүү, жүүс, тарагны найрлагыг тооцсон жор орцын дагуу найруулж бэлтгэх, бүрэлдсэн тарагт жимс холих.