Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Алтгана Ресурсес" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монгол орны төвийн бүс нутагт уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлж, голлох металл болох алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулан, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгон, улс орон, бүс нутгийн хөгжилд бодитой үр өгөөжийг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Хөгжил төслийн талбай нь Улаанбаатар хотоос 163 км зайд байрладаг.

Хамтран ажиллах

Бид амжилтаар манлайлж, ёс зүйгээр үлгэрлэн, хувь хүний болон багийн үйл ажиллагааг байнга сайжруулж, хамтын хүчин чармайлтаар үр дүнд хүрнэ.

Хүндэтгэлтэй харилцах

Бид (удирдлага, ажилтад) бие биенээ хүндэтгэж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлнэ.

Эрүүл, аюулгүй ажиллагаа

Бид гэр бүл, хамт олныхоо аюулгүй байдалд анхаарч, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх болно.

Ур чадвараа хөгжүүлэх

Бид суралцах хүсэл эрмэлзлээр дүүрэн бөгөөд өөрийн болон бусдын ур чадварыг байнга хөгжүүлэх нь ажилтан бүрийн үүрэг юм.

  • Алсын хараа

    Бүс нутгийг хөгжүүлэх, тогтвортой, байгальд ээлтэй, хариуцлагатай уул уурхайн зарчимд тулгуурласан дэлхийд танигдсан уул уурхайн тэргүүлэгч компани болно.

  • Эрхэм зорилго

    Байгалийн баялгийг хариуцлагатай, үр ашигтай олборлож, эдийн засгийн өсөлтөд түлхэц үзүүлж, төвийн бүсийн хөгжилд хамтын үнэ цэнийг бүтээнэ.

  • Уриа

    Илүү сайхан Монголын төлөө хамтдаа !

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    Хүн төвт хандлага - Ажилтан, орон нутгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа

    Байгаль орчинд ээлтэй бодлого - Эко технологи, нөхөн сэргээлт, хог хаягдалгүй үйл ажиллагаа

    Сайн засаглал - Ил тод, ёс зүйтэй менежмент ба үр дүнгээс хамаарсан урамшуулал

    Шилдэг боловсон хүчин - Хувь хүн болон багийн цогц чадварыг тасралтгүй хөгжүүлэх

    Нийгмийн хариуцлага - Орон нутгийн бизнес, дэд бүтэц, соёлын өв, боловсролын хөтөлбөрүүдэд хувь нэмэр оруулах

  • Байгуулагдсан он

    2025

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот - 15141, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ж.Самбуугийн Гудамж 24, М-Плаза 13 давхар

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.