“Алтайн Зам” ХК Монгол орны баруун хязгаар нутагт авто зам, гүүрийн бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилгоор 1935 онд байгуулагдсан ирсэн арвин их түүхтэй.
Бид сүүлийн 20-н жилд зам барилгын салбарт Ховд аймгийн Дарви-Манхан чиглэлийн 100 км зам, Баян-Өлгий аймгийн Өлгий-Цагааннуур чиглэлийн 70 кмзам, Архангай аймгийн Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 46.9 км зам, Өмнөговь аймгийн Оюутолгой-Гашуун сухайт чиглэлийн 23.4 км зам, Ховд аймгийн Нисэх буудлын 172,3 мянган м2 талбайтай аэродромын онгоц хөөрч буух асфальтан зурвас зэрэг томоохон төслүүдийг гүйцэтгэн эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан туршлагатай.
Энэ хугацаанд ISO9001:2008 Чанарын стандарт, OHSAS18001:2007 ХАБЭА-ын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж салбартаа стандарт хэрэгжүүлэгчанхдагч компани болж байсан билээ.
Бид2014 оноос Ховд аймгийн “Хөшөөтийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолт”-ын төслийг хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэнээр өдгөө жилдээ 11.5 сая м3 хөрс хуулах, 6.7 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай 170 гаруй автомашин, техник тоног төхөрөөмжтэйгээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомт чиглэлийн 311 км урттай авто замын засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэн ажиллаж байна.
“Хөшөөтийн уурхайн”-ын төсөлд 570 гаруй ажилтныг ажлын байраар хангаж ажиллах хүчний 90-ээс дээш хувийг орон нутгийн иргэдийг авч ажиллуулан ажлын байраар хангах бодлого баримтлан ажиллаж байна.
1. Уул уурхай
2.
3.
1935
570