Грант бизнесийн түүх болон онигоо, судалгааны тусламжтайгаар өвөрмөц хандлагатай хүмүүс байгууллагад үр дүнтэй ажиллаж чадах уу гэдгийг сонирхож үзжээ. Хамгийн авхаалжтай, алсын хараатай компаниуд хүртэл цагаа тулахаар өвөрмөц хандлагыг эсэргүүцдэг. Тиймээс хүмүүс өвөрмөц санаагаа хэрхэн танилцуулахаас түүний амжилт шалтгаална гэж Грант үзэж байна. Мөн тэрбээр энэ номдоо өвөрмөц санаагаа бодитоор хэрэгжүүлж чадсан бүтээлч сэтгэлгээний тод жишээ болсон хүмүүсийн талаар бичжээ.