arrow_right
00:00

Өдөөгч

Зохиолч:Маршал Голдсмитт

Нью Иорк Таймс болон Уолл Стрийт Жоурналлын шилдэг борлуулалттай ном

"Хуучнаа хаялгүйгээр шинийг бүтээхгүй" хэмээх номын алдарт зохиолч Маршал Голдсмиттийн дараагийн зохиол болох Өдөөгч ном нь  хэрхэн өөрчлөгдөх тухай өгүүлэх ном юм. Гэхдээ бидний тэр бүр анзаарч ойшоож үздэггүй, хүрээлэн буй орчин, хүрээлэл,нөхөрлөл, хамтран ажилладаг тэр бүх орчны талаар өгүүлнэ.Мөн хамгийн хүчтэй, бас хамгийн их саад болдог орчин бидний дайсан байсан гэдгийг ойлгуулж өгнө.Үүний сацуу өөрчлөгдөхийн тулд хэрхэн сэтгэж сурах, мөн орчноо яаж өөрчлөх, дадал зуршилаа хэрхэн хянаж сурах асуултуудаар өөртэйгээ ажиллаж сурах эхлэлийг тавьж чадна.Хамгийн чухал нь энэ номоор дамжуулж та өөртэйгөө илүү ажиллаж сурах эхлэл байх болно. Эрхэм зохиолч маань “Өдөөгч” номдоо дэлхийн шилдэг удирдагчидтай хийсэн ажлынхаа тухай гэгээлэг түүхийн талаар өгүүлж, бидний амьдралыг өөрчилж, холын бодолтой хүн болоход туслах чухал санаануудаар шигтгэсэн байна. зан араншнаа эергээр өөрчлөх талаар мэргэжлийн түвшинд сайн бичсэн. Энэ ном олон хүнийг амьдралаар сайн сайхан болгож өөрчлөхөд туслах болно. “Өдөөгч ном бол байгууллага болон өөрсдийнхөө төлөө урт удаан, ач холбогдолтой өөрчлөлтийг бий болгохын тулд юу хийж чадахаа мэдэхийг хүсэж буй удирдагчдын энэ жил унших ёстой ном юм. хүссэн өөрчлөлтөө бүтээхэд тань тусална.

Өгүүлэгч: Б.Чинзориг 

4
0
Төрөл:Хувь хүний хөгжил
Номын хэмжээ:0.94 Gb
ISBN:978-9919-00-9922
Насны ангилал:10+
Номын хугацаа:6 цаг 59 мин
Нийтлэгдсэн огноо:2024-04-10