Зохиолч, утга зохиолын шүүмжлэгч Цэрэндоржийн Мөнх нь 1935 онд Булган аймгийн Тэшиг суманд төржээ. 1958 онд МУИС, 1963 онд А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд курс төгсжээ. Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн тэрбээр хүүхэд, байгаль хамгаалах сэдвээр голлон бичдэг. Түүний бичсэн “Шаазгайн хэл сурсан минь" хүүхдийн ном нь уншигчдаас өндөр үнэлэлт авчээ.
Өгүүлэгч: Б.Уламбаяр