arrow_right
00:00

Рэкет

Зохиолч:Г.Соёлгэрэл
Дэлгэрэнгүй

Номны үйл явдал яг л детектив кино шиг өрнөнө. Зохиол нууцлаг аллагаар эхэлж, Ачлал гэх залуугийн ээдрээтэй, гунигтай амьдралыг хүүрнэжээ. Багадаа гэрээсээ хэрхэн төөрсөн тухай зүрх шимшрэм үйл явдал сэтгэл эмзэглүүлнэ. Хүн хайртай хүмүүсээ мэдэхгүй, тэднээсээ хол өсөх шиг гунигтай түүх ховор байх гэж бодогдмоор. Залуу хэдийгээр Рэкетчдийн хаан хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн ч энэ зохиолоос хайр амсаагүйгээс болж хүний зан чанар хад чулуу мэт хатуу, хоосон хүн чанаргүй, сэтгэлгүй нэгэн болж өөрчлөгдөж болох юм гэсэн санааг олж харна. Дараа нь тэрээр олон жил хайж байсан хайртай бүсгүйтэйгээ санаандгүй учирдаг. Ингээд бүсгүйг дахин хайрлах болно. Гэвч бүсгүй түүнд сэтгэлээ өгч чадсангүй. Энд зохиолын зөрчил гардаг. Хэмжээнээсээ хэтэрсэн хайр аюул дагуулдаг тухай зохиолч өгүүлдэг юм. Хайр бүхнийг хөнөөдөг чамайг ч бас хөнөөнө гэж үнэхээр бодоод байхад хайраас болж өөрийгөө болон амьдралаа сүйрүүлсэн хүмүүс ямар их байдаг билээдээ.

Өгүүлэгч: М.Батмагнай 

18
0
Төрөл:Орчин цагийн зохиол
Номын хэмжээ:0.93 Gb
ISBN:978-9919-20-469-3
Насны ангилал:10+
Номын хугацаа:6 цаг 54 мин
Нийтлэгдсэн огноо:2024-03-05