arrow_right
00:00

Оюунтүлхүүр

Зохиолч:МУГЖ Д. Оюунтүлхүүр

Оюунтүлхүүр ном бол социализмын үеийн Монгол орны хэний ч танихгүй эгэл жирийн сурагч охины түүх юм. Тэр охины энэ хүртэл амьдрахдаа үзэж, туулсан бүхэн Монголын хийгээд Япон орны нэг хэсэг үеийн нийгмийн амьдралын толь юм. Тийм ч учраас эгэл жирийн сурагч охины гол дүртэй энэхүү намтар дурсамжийн ном маань таныг хөтлөн явж, улс орнуудын амьдрал, нийгмийн шилжилт, соёлын ялгаа зургийг таниулж, басхүү Оюунтүлхүүр хэмээх нэгэн хүнийг, түүний хүсэл тэмүүллийг, гунигийг мэдрээсэй хэмээн хүссэнийх юм. Амьдрал баян билээ. Тэртээ 1989 онд социалист Монгол улсын сурагч охин би Япон орны тайзан дээр " Ээжийн бүүвэй" дуугаа дуулж, Гранп-ри шагналыг хүртэж, тэр нь Монгол, Япон хүмүүсийн зүрх сэтгэлийг догдлуулна гэж бодож явсангүй. Үүнээс хойш би амьдралыг яг л ээж шигээ хайрлаж явах учиртайг ойлгосон. "Ээжийн бүүвэй" дуу минь намайг Япон оронтой холбож, ирээдүйн олон олон үйлсэд минь хөтөлсөн билээ.

Өгүүлэгч: О.Цэнгэлбаяр 

365
1
Төрөл:Орчин цагийн зохиол
Номын хэмжээ:458.52 Mb
ISBN:9919-0164-11
Насны ангилал:10+
Номын хугацаа:5 цаг 33 мин
Нийтлэгдсэн огноо:2023-11-16