arrow_right
00:00

Хишигт

Зохиолч:Х.Болор-Эрдэнэ
Дэлгэрэнгүй

 “Хишигт” дурсамжит тууж нь 2011 онд анх хэвлэгдсэн цагаасаа хойш уншигчдын талархлыг байнга хүртэж, хүүхэд багачуудыг номын амтанд оруулж иржээ. Тэрээр энэхүү бүтээлээ өөрийн бага насны амьдралаас сэдэвлэн бичсэн бөгөөд хайртай нохойныхоо түүхээр дамжуулан амьдралыг танин мэдэх гэсэн хүүхдийн сэтгэлзүйн хаалттай хөшгийг нээж өгсөн юм.

“Хишигт” тууж нь 2011 онд хэвлэгдсэн даруйдаа Монголын утга зохиолын шилдэг бүтээлийн “Алтан-Өд” наадмын тэргүүн шагналыг хүртсэн бөгөөд 2013 онд “Үндэсний тойм” сэтгүүлээс зарласан цахим санал асуулгад уншигчдын саналаар тэргүүлж байжээ.

“Хишигт” тууж 2018 онд “Монгол Хишигт” нэрээр франц хэл дээр орчуулагдан гарч, дэлхийн цахим номын худалдааны Amazon, FNAC, Cultura сүлжээнд франц, монгол хэлээр тавигдан дэлхийн олон оронд худалдаалагдаж байна. “Хишигт” тууж нь хүүхэд залуусын заавал унших номын жагсаалтад байнга нэрлэгддэг бүтээл төдийгүй Ерөнхий Боловсролын Сургуулиудын сурах бичигт өргөнөөр ашиглагдсаар иржээ.

Өгүүлэгч: П.Хувьзаяа

8
1
Төрөл:Орчин цагийн зохиол
Номын хэмжээ:235.94 Mb
ISBN:: 978-9919-0-0231-2
Насны ангилал:10+
Номын хугацаа:2 цаг 51 мин
Нийтлэгдсэн огноо:2023-10-03