БаасанНоминчимэд

Зохиолчийн тухай

Баасан овогтой Наминчимэд

Зохиолч, сэтгүүлч.

Сонгуульт ажил:

  • 2018 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн гишүүн.

Эрхэлж байсан ажил:

  • 2000-2013 онуудад, Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий редактор, орлогч дарга, сонин хэвлэлийн нэгдсэн редакцийн Ерөнхий эрхлэгч, газрын дарга, Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч.
  • 1996-2000 онуудад, МАХН-ын Удирдах зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч, “Үнэн” сонины улс төр, мэдээллийн албаны дарга.

Уран бүтээл:

  • Галт шувуу: роман. 2023 он.
  • Байтаг Богдын нүргээн: Баримтат тууж. 2022 он.
  • Оршихуйн үлгэр: Хүүхдийн дуулалт жүжиг . 2022 он.
  • Уулын эзний учиртай нууцлаг амьдрал. Танин мэдэхүйн ном. 2022 он.
  • “Их говийн эзэн” баримтат кино. 2022 он.
  • Цагаан бороо. Түүхэн роман. 2021 он.
  • Шинж. Танин мэдэхүй, Нийтлэлийн ном, 2020 он.
  • 2019 онд “Жаал хүү, ном хоёр” өгүүллэгээр нь бүтээсэн “Дурсаж яваарай” уран сайхны кино Их Британы, Казань зэрэг 6 кино наадмын тусгай болон гран при шагнал хүртсэн.
  • Өчүүхэн дорой, өгөөмөр уудам Ертөнцөд: Өгүүллэгийн түүвэр. 2019 он.
  • Алтай, хангай, говь хосолсон нутаг: Гэрэл зургийн альбом. 2019 он.
  • Аугаа эрин. Түүхэн роман. 2017 он.
  • Бурхан мэт насанд нь: Танин мэдэхүй, Нийтлэлийн ном. 2016 он.
  • Монголоо нэхэж буй Монгол: Танин мэдэхүй, Нийтлэлийн ном. 2016 он.
  • Эгнэшгүй нөхрийг олов. Түүхэн уран сайхны ном. 2014 он.
  • Хантайширийн цадиг хууч оршвой: Түүхэн тэмдэглэл. 2013 он.
  • Аригбөх хаан: түүх судалгааны ном. 2003 он.
  • Мөн уран зохиол, түүх, сэтгүүл зүй, нийгэм судлалын салбарын 300 гаруй номын редактор, зөвлөхөөр ажилласан.

Шагнал:

  • Алтан гадас одон.
  • МСНЭ-ийн дээд шагнал Соён гэгээрүүлэгч Цэвээний нэрэмжит шагнал
  • МСНЭ-ийн нэрэмжит шагнал..
  • МЗЭ-ийн шилдэг зохиолын “Алтан өд” шагнал.
  • Сэтгүүлзүйн тэргүүний ажилтан.
  • Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан.

Төрсөн он, нутаг.

  • 1968 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн.
335
0