0
(0)
notebook20
avatar0
time5:18:47

“The Unreal Engine Learning Kit” нь тоглоом хөгжүүлэх суурь мэдлэгийг сонирхолтой, нарийн бүтэцтэйгээр олгох үүднээс Epic Games-с багш нарт зориулан гаргасан тоглоомын project юм. Энэхүү сургалтаар бид “The Learning Kit”-ийн 5 үндсэн хичээлийн хүрээнд ажиллаж, Unreal Engine дээрх Blueprint хэрхэн ажилдаг тухай мэдэж авна. Харин сургалтын үлдсэн хэсэгт UI, AI болон Level Design зэргийг үзэж өөрсдийн тоглоомоо зохионо.

Энэхүү сургалтаар сурагчид:

  • Unreal Engine Blueprint хэрхэн ажилдаг талаар суурь ойлголттой болно.
  • Тоглоомдоо хэрхэн хэрэгтэй asset-аа татах талаар сурна.
  • Бүрэн дууссан тоглоомоо Windows дээр Package хийж хүмүүст хүргэх тухай суралцана. 
userБагш:
Mazaalai Dev

Мазаалай Dev нь тоглоом зохиох, хөгжүүлэх мөн түүнчлэн хөдөлмөр шингэж хийсэн бүтээлээ олон нийтэд сонирхуулахыг хүссэн хүн болгонд туслахын тулд байгуулагдсан билээ. Бид өдрөөс өдөрт өөрсдийн чадвараа сайжруулж илүү ойлгомжтой бөгөөд мэргэжлийн программуудын хичээлүүдийг заахаар хичээн ажиллаж байна.