Үнэгүй100,000₮Хямдрал: 100% offСургалтад бүртгүүлэх
5
(3)
notebook12
avatar3,100
time55:19

Хүн бүрд ном бичих нууцхан мөрөөдөл байдаг. Тухайн ном нь ямар ч чиглэлтэй, агуулгатай байж болно. Та номоо хэнд зориулж бичих вэ? Бүх хүнд зориулсан ном бичих бол намтар, түүх, шинжлэх ухааны тайлбар гарын авлага бичих технологиос өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдлэг туршлага, НОУ ХАУ-аа ном болгон бичиж бусдад суралцах, өөртөө дүгнэлт хийх боломж олгохыг хүсэж буй хүн бүрд зориулж ном бичих аргын 10 алхмыг хүргэх болно.

Хичээлийн хөтөлбөр 

  • Яагаад туршлагаа өвлүүлэх ёстой вэ?
  • Яагаад ном бичих ёстой вэ?
  • Ном бичих талбараа сонгож, уншигчдаа судлах нь 
  • Бичих сэдвээрээ судалгаа хийж, төрлөө сонгох нь 
  • Дэд гарчгууд ба номоо дуусгах хугацааг тодорхойлох нь 
  • Бичих ажлыг дадал болгож, хэрхэн редакторлах вэ?
  • Номоо хэрхэн олны хүртээл болгох вэ? 
userБагш:
Пүрэвжав Гандолгор

Ганабелл институтын захирал, Хүний нөөцийн зөвлөх 

Боловсрол

  • OPEN EXO ОУ-ын хөтөлбөрийн сургагч багш
  • МБСҮМАЗТ-ийн Сургагч багш
  • Хүний Нөөцийн Мэргэшсэн Зөвлөх, Мичиганы Их Сургууль
  • Олон Улсын Бизнесийн Магистр, Калифорнийн Олон Улсын Их Сургууль
  • Бизнесийн Удирдлагын Бакалавр, Монгол Бизнес Дээд Сургууль, Улаанбаатар хот 

Мэргэжлийн туршлага

  • "Цаг төлөвлөлтийн ХАЖ дэвтэр", "Амжилтын арван алхам", "Шилдэг борлуулагчийн арга билгийн 10 ухаан", "Ажилдаа амжилтыг уургалахуй", "Цагийн менежмент" номуудын зохиогч. 

Ажлын туршлага

  • Дэд Захирал ба Институтын Захирал, Глобал Удирдагч Дээд Сургууль
  • Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, Худалдаа Үйлдвэрийн Яам
  • Хурдасгагч ба Төслийн Удирдах багийн гишүүн, Imperial Headwear Corp, Денвэр хот, АНУ
  • Хангамжийн ажилтан, АНУ-ын Элчин Сайдын Яам, Улаанбаатар хот