Үнэгүй39,000₮Хямдрал: 100% offСургалтад бүртгүүлэх
4.7
(3)
notebook11
avatar2,700
time1:14:46

Энэхүү хичээлийг үзсэнээр IELTS-н шалгалтын тухай ерөнхий мэдээлэлтэй болох бөгөөд сонсох, бичих, унших чадвар шалгах хэсгийн ерөнхий бүтэц, шалгалтын үед анхаарах зүйлсийн тухай мэдэж авах болно.


Хичээлийн агуулга

  • IELTS-н шалгалт гэж юу вэ?
  • Сонсох чадвар шалгах хэсэг
  • Унших чадвар шалгах хэсэг
  • Бичих чадвар шалгах хэсэг
userБагш:
Сайн сургуулийг таны дэргэд ТББ

Сайн сургуулийг таны дэргэд ТББ нь сургуулиудын боловсролын чанарыг дээшлүүлэх, боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, цахим сургалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны 6 дугаар сард байгуулагдсан.

Энэ хугацаанд ерөнхий боловсролын 4 сургууль, бизнесийн 3 байгууллагын ажилчид, удирдах албан тушаалтнуудад урт богино хугацаагаар менежментийн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн “Хүүхэд бүрд тэгш боломж” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 300 гаруй сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх математик, физик, англи хэл, хими, биологийн цахим сургалт зохион байгуулжээ.

2023-2024 онд цахим хичээлийн сан хөгжүүлэх, алслагдсан сум дүүрэг, цаашлаад хилийн чанадад байгаа монгол хүүхдүүдэд сайн багшийн монгол хэлээр бэлдсэн хичээлийг үнэ төлбөргүй хүргэх зорилгоор математик, англи хэл, физик, биологийн хичээл бэлтгэн цахим сүлжээнд байршуулж байна.