Үнэгүй39,000₮Хямдрал: 100% offСургалтад бүртгүүлэх
3
(3)
notebook20
avatar2,408
time2:27:46

Эдгээр хичээлийг үзсэнээр химийн элсэлтийн ерөнхий шалгалтад түгээмэл ирдэг өөр өөр сэдвийн бодлогыг бодит жишээгээр сурч, бодлого бодонгоо онолыг нь ойлгоод авах боломжтой болох юм.


Хичээлийн хөтөлбөр

  • Молекулын томьёо олох бодлого 
  • Химийн тэнцвэрийн бодлого 
  • Давсны гидролизын бодлого 
  • Электролизын бодлого 
  • Химийн урвалын гарц тооцоолох
  • Илүү дутуу тооцоолох бодлого 
  • Исэлдэн ангижрах урвал 
  • Химийн энерги 
  • Моль стехиометр 
userБагш:
Сайн сургуулийг таны дэргэд ТББ

Сайн сургуулийг таны дэргэд ТББ нь сургуулиудын боловсролын чанарыг дээшлүүлэх, боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, цахим сургалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны 6 дугаар сард байгуулагдсан.

Энэ хугацаанд ерөнхий боловсролын 4 сургууль, бизнесийн 3 байгууллагын ажилчид, удирдах албан тушаалтнуудад урт богино хугацаагаар менежментийн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн “Хүүхэд бүрд тэгш боломж” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 300 гаруй сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх математик, физик, англи хэл, хими, биологийн цахим сургалт зохион байгуулжээ.

2023-2024 онд цахим хичээлийн сан хөгжүүлэх, алслагдсан сум дүүрэг, цаашлаад хилийн чанадад байгаа монгол хүүхдүүдэд сайн багшийн монгол хэлээр бэлдсэн хичээлийг үнэ төлбөргүй хүргэх зорилгоор математик, англи хэл, физик, биологийн хичээл бэлтгэн цахим сүлжээнд байршуулж байна.