Үнэгүй39,000₮Хямдрал: 100% offСургалтад бүртгүүлэх
0
(0)
notebook10
avatar1,993
time1:27:43

Геометр нь юмсыг олон талаас нь харах, задгай сэтгэх зэрэг математикийн сэтгэлгээг хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй судлагдахуун юм. Энэхүү хичээл нь дараах геометрийн ойлголтуудыг багтаасан болно.


Хичээлийн хөтөлбөр

  • Дүрс, биетийн шинж чанар, хэллэг
  • Нэг бодлогыг олон аргаар бодох
  • Нэмэлт байгуулалт хийх
  • Эвлүүлэн зүйх
  • Ерөнхийлөх, өргөтгөх
userБагш:
Сайн сургуулийг таны дэргэд ТББ

Сайн сургуулийг таны дэргэд ТББ нь сургуулиудын боловсролын чанарыг дээшлүүлэх, боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, цахим сургалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны 6 дугаар сард байгуулагдсан.

Энэ хугацаанд ерөнхий боловсролын 4 сургууль, бизнесийн 3 байгууллагын ажилчид, удирдах албан тушаалтнуудад урт богино хугацаагаар менежментийн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн “Хүүхэд бүрд тэгш боломж” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 300 гаруй сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх математик, физик, англи хэл, хими, биологийн цахим сургалт зохион байгуулжээ.

2023-2024 онд цахим хичээлийн сан хөгжүүлэх, алслагдсан сум дүүрэг, цаашлаад хилийн чанадад байгаа монгол хүүхдүүдэд сайн багшийн монгол хэлээр бэлдсэн хичээлийг үнэ төлбөргүй хүргэх зорилгоор математик, англи хэл, физик, биологийн хичээл бэлтгэн цахим сүлжээнд байршуулж байна.