Үнэгүй120,000₮Хямдрал: 100% offСургалтад бүртгүүлэх
4.3
(6)
notebook21
avatar7,147
time7:38:45

Би юу сурах вэ?

Энэхүү программ нь сүүлийн үед график дизайнеруудын зайлшгүй эзэмшвэл зохих программ хангамжийн нэг болоод байгаа юм. Учир нь Adobe Indesign, Photoshop, illustrator зэрэг олон төрлийн программын функцуудыг нэгтгэсэн байдгаараа давуу талтай. Мөн уг программ нь хэрэглэхэд маш хялбар хэрэгслүүдтэй байхын зэрэгцээ дизайныг мэргэжлийн аргаар хийх боломжийг олгодог.

CorelDRAW программын анхан шатны сургалтаар уг программын тухай үндсэн ойлголт, ажлын талбарыг шинээр үүсгэн файл дуудахаас эхлэн хүссэн хэмжээ, хэлбэр, өнгө, дизайнаар хэвлэлийн эхийг бэлтгэх, Фото зурагтай ажиллах, вектор зураг, чимэглэл, лого стикер зурах, тексттэй ажиллах, текст эффект ашиглах гэх мэт олон зүйлсийг сурч мэдэх болно. 

Хичээлийн хөтөлбөр

  • CorelDraw программын үндсэн ойлголт 
  • Файлыг нээх болон хадгалах 
  • Файлын хэмжээ болон тохиргоо 
  • Дүрс үүсгэх
  • Дүрс хувилах аргууд
  • Дүрсэнд өнгө ашиглах
  • Олон тооны дүрстэй ажиллах
  • Shaping гэж юу вэ?
  • Layer буюу давхаргатай ажиллах
  • Powerclip inside-н тухай ойлголт
  • Тексттэй ажиллах
  • Текстийг дүрсийн дагуу бичих
  • Sign буюу тэмдэг зурах
  • Текст эффект ашиглах
  • Стикер зурах 
userБагш:
Бэрхсайхан Цолмон

"Номин холдинг" компанийн график дизайнер, Medlegten.com сайтын дизайнераар ажилладаг.