Чихрийн шижин өвчний үеийн хооллолт

0
(0)
notebook3
avatar9
time16:02

Чихрийн шижин өвчнөөр оношлогдоод хэрхэн хооллохоо мэдэхгүй байгаа, идэх хоол олдохгүй хүндхэн сэтгэл зүйтэй учирсан, оношлогдоод удсан ч хяналт муу байна гэдгийг сонссон бүх хүмүүст, мөн чихрийн шижин бүхий гэр бүлийн гишүүнийхээ хоолыг зохицуулахыг хүссэн хүмүүст зориулан энэхүү сургалтыг бэлтгэн хүргэж байна. 

Та сургалтаас Чихрийн шижин өвчин үед илрэх түгээмэл шинж тэмдэг, Чихрийн шижин өвчний үед хооллолтын алдаанууд, хэрхэн залруулан засч болох вэ?, хэрхэн хооллолвол зохих талаарх загвартай танилцана.  Та маш сайн суралцаад хоолоо зохицуулан сахараа буулгах аргыг амьдралдаа хэрэгжүүлж эхлээрэй. 


Хичээлийн хөтөлбөр

  • Биед илрэх шинж тэмдэг
  • Буруу ойлголт 
  • Нүүрс ус гэж юу вэ?
  • Өдөр тутмын хооллолтын зарчим 
  • Зохистой хооллохгүй байх үеийн хүндрэл 
userБагш:
Сүхээ Мөнхтуул

Эмнэлзүйн эмчилгээний болон спортын мэргэшсэн хоол зүйч

Боловсрол 

  • ШУТИС - Хүнсний Инженер Биотехнологийн сургууль Хоол зүй, тэжээхүйн ухааны бакалавр - 2014 он
  • АШУҮС -ын Нийгмийн Эрүүл мэндийн ухааны магистрант - 2021 он
    Ажлын туршлага
  • 2004-2009 Андууд ресторанд Ахлах тогооч
  • 2009-2012 "Zolo star" ресторанд ерөнхий тогооч
  • 2014-2017 НЭМГ, ШУТИС-ШТСТөв, БНСУ-ын ‘’WITH” ТББ-ын хамтарсан Халдварын бус архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд шим тэжээлийн боловсрол олгох төсөл Төслийн мэргэжилтэн
  • 2017-2021 “Аръяамед” сэтгэц, мэдрэл, сэргээн заслын клиникт Эмчилгээний хоол зүйч
  • 2019 оноос Тиби дайтус ХХК, Tibi аппликейшний үүсгэн байгуулагч
  • 2020 оноос "Үндэсний шигшээ баг"-ийн хоол зүйч
  • 2022 оноос "Сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг"-ийн Хасын хүлгүүд багийн Хоол зүйчээр тус тус ажиллаж байна